Sunday, September 14, 2014

Парис авхай

Пьемонт авгай венец хүүхэн
Бүхэл өдөржин цуцахгүй чалчина
Корсик бүсгүй, тоскан бүсгүй
Чалчаа ярианд тачаан шимтэнэ

Араб хүүхний яриа хөөрөө
Аманцар хэрүүлчээр алдарших боловч
Парис авгайн хэлэмгий доломгойд
Барьцаж чадахгүйг хэлэх хэрэгтэй
Эллин охидын элбэг чалчааг
Эрцүүл бүгд эрхгүй хэлнэ
Цыган хүүхний цаламдах үгсийг
Цангасан мэт залгилахыг хүснэ
Флоренц бүсгүй, Турк авхай
Харилцах хэлэцэхэд хаягдаж хоцрохгүй ч
Парис авхайн хэлэмгий доломгойд
Барьцаж чадахгүйг хэлэх хэрэгтэй
Швейцар хүүхэн, Англи бүсгүй
Шилмэл үгсээр шидэлцэх боловч
Перс эмсийн сайхан уруулаас
Бэлэг үгс нисэж л байвч
Сицили хүүхэн, Немц авхай
Янагш зүгийн үзэсгэлэнт охид
Янаглах мэт хэлэлцэх тансагч
Парис авхайн хэлэмгий доломгой
Парис хүүхнүүдийн урт хэл
Анд найз минь аргарүй давах нь
Италичуудын ярианаас илэрхий

No comments: