Монгол түмэн маань Цагаан сарыг эрт дээр үеэс бүр тодорхой хэлэх юм бол өвөг дээдэс Чингис хааны минь үеэс тэмдэглэж ирсэн гэж үздэг гэхдээ еэвэнгүй шүү. Ер нь хаа газрын Монгол цустай хүн Монголоороо овоглодог хүн болгон Цагаан сараа тэмдэглэх гэж их л хөл хөөрцөг болон догдолцгоодог.
За би эхлээд өөрийнхөө тухай товчхон мэдээлэл өгөе. Намайг Ууганбилэг гэдэг одоогоор нас сүүдэр 23 хүрч явна. Зарим хүнд нялх зулзага нь зарим хүнд том эр хүн зарим хүнд нь зүгээр л хэн нэгэн. Ингээд миний цагаан сар маань битүүний өдөр болхоос 5 хоногийн өмнө эхэлсэн юм. Яагаад 5 хоногийн өмнө эхэлсэн бэ гэхээр би гэдэг хүн Нэгдүгээр хороололд эцэг эх дүүгийнхээ хажууханд нэгэн 24 м2 пийшин галлагаатай тоосгон дунд амьдардаг. Харин 5 хоногийн өмнө манайх гэдэг айл цагаан сарын өргөн дэлгэрсэн нэгэн баяр болох ууц чанах бизнес хийхээр боллоо. Уг нь бол жил болгон ууц чанадаг тэрүүгээрэ цагаан сар тэмдэглэх бүхий л үйл ажиллагааныхаа мөнгийг олчихдог айл, бүр жил дамжин үйлчлүүлдэг харилцагчтай. Ингээд би гэдэг хүн цагаан сараас болж тав тух гэр оронгоосоо 5 хоног салах нь тэр. Гэрийнхэнтэйгээ байж сураагүй хүнд энэ 5 хоног их л хүндхэн байлаа. Төд удалгүй энэ хэд хоног харвасан сум шиг өнгөрч харин гэртээ ирэн үүдээрээ шагайтал олон д-ахин чанасан их хэмжээгээр гэсгээж, эвдэж, янзалж, хуйхалж, чанасан махны ихүүн үнэр хамар цоргилоо. Тэгээд бага зэрэг ярвайсхын цаашаа алхан гал тогоогоо хартал шалан дээгүүр хуруу хирээтэй зузаан тос надад том сюрприз барьж хамар маань хамаг байдгаараа чармайн нүүрнийхээ бүх арьсыг цуглууллаа, дахин цаашаа хэд алхан сүүлийн өрөөг хартал хивснүүдийг минь буулгаад хаячихсан зурагнуудыг минь бүтээчихсэн их л бэлтгэсэн шинжтэй, харин нэг л зүйлд бэлдэж чадаагүй нь утаа тортог дрожоор минь нэг хөлөөр чирэгдэж орж ирсэн тос болсон байхыг хараад “За би үүнийг ч битүүний өдрөө байтугай 7 хоног цэвэрлэсэн ч барахгүй юм байна” гэж дэмий л дотроо бодлогшрон хэсэг зогсов.
Ингээд битүүний өдөр боллоо өглөө эртлэн нэгэн багын найзынхаа мэндийг асуутал өмнөөс бага зэрэг хоолойгоо засан “Гүй андаа би чинь гэрээ аль хэдийн цэвэрлэсэн байдаг чи чинь дөнгөж одоо л” хэмээн утасны цаанаас инээмсэглэлээ. Энэ яриа миний хор шарыг хөдөлгөх шиг дүүгээ эртлэн дуудаж ханцуй шамлан ажилдаа оров. Эхлээд хогоо шүүрдэж шалаа угааж эхлэв. Галын өрөөний шалан дээр тогтсон хуруу зузаан тосыг арчиж эхэлтэл урьд хожид үнэртэж байгаагүй муухай үнэр ханхийж арайхын цэвэрлэж борив бохис хийлгүй бүтэн өдөр гүрийсний эцэст муу шавар амбаараа гэрийн дайтай гэр болгож хэн хүн ороод ирхэд нүүр улайхааргүй л болголоо. Ажил дуусан хийх гээд суутал толинд нэгэн танихгүй алмас сайн хартал тэр өнөөх л би сууж байхым гэрээ цэвэрлэх хэрэгтэй гээд өдөржин хөдөлсний шанд өөрийгөө мартаж орхисон бололтой. За ингээд гэр хороололд л амьдардаг юм хойно таван шард байдаг эмээгийнхрүүгээ хүмүүсийн битүүлэг эхэлж байх цагаар хурдлан гарж, халуун вананд ганц сайн амарч өнгө ороод авлаа. Хэдэн хайртай дүү нарынхаа нэгнээс дээрэмдэж авсан цагаа шүүрэн хартал оройн 22 цаг. Би яаран сандран гарч гэрлүүгээ такси барих гэтэл олсонгүй сэтгэл шулуудан 4н буудал газар алхсны эцэст гэртээ сунаж унах дөхсөн юм орж ирэн дүүгээ дуудан бяцхан тавгаа засаж бууз салад холин ходоодоо нэг сайн бөмбөгдчихөөд хөдөө ээж дээрээ очсон хайртай хонгор бүсгүйтээгээ хэсэг ярьчихаад унтхаар хэвтлээ.
Өнөөдөр шөнийн нэгэн өглөө эртлэн босож зурхай хартал 90 оны би бээр хийн дээр суужээ. Ингээд гэрийнхэн ч мөрөө гаргаж эхлэн би даган гартал “хойд зүг рүү гаран тарниа уншаад үйлээ хийгээд зүүн зүгээс орж ир” гэсэн байлаа. Гэтэл манай хэдэн банзаар хэлхсэн хашаа маань баруун бас хойд зүг рүү л гарцтай хаанаас орж ирхээ мэдэхгүй хэсэг холхиод сэтгэлдээ мөрөө зөв гаргасан хэмээн итгүүлчихээд гэртээ орлоо. Уух дуртай ч уул шиг ханхайн суух аав минь, Үглэх дуртай ч үлгэрийн хатан шиг ээж минь, Насаар бага боловч надаас сэргэлэн дүү минь бүгдээр цуглан золгож, тухлан суун цайлчихаад эмээгийн дуудлагаар хурдлан гарлаа. Төр төмбөгөр Ёс ёмбогор гэгчээр өглөө эртлэн бүгд л өндөр настантайгаа золгох гэж гарсны шанд үй түмэн машин замын түгжрээг төвөггүй үүсгэж орхисон нь бидний баяр хөөрийг нурааж үл чадсаны сацуу цэвэр гэж үл хэлж чадах агаарт хэдэн буудал инээлдэн алхахад хүрлээ. Хайрт эмээ дээрээ бас л арай гэж иртэл эмээ минь намбайн сууж тавагтай идээ шүүстэй махныхаа араас үл ялиг цухуйн харагдана. Золголтын цаг эхэлж бүгд л нэг нэгэнтэйгээ ёс даган ерөөл хэлэн удам угсаагаа мэдэлцэн ураг төрлөө таньж суув харин эмээ минь тэр дунд яг л ёолкны мод адил мөнгийг соронзон мэт татан өндөр настайгаа гайхан үр ач зээ өнөр өтгөн болсныг харан үрчлээ суусан нүүрэнд нь мишээл тодрон өдий төдий бэрхшээлийги үзсэн сэтгэлд нь бахархах сэтгэл төрөн сууна.
Ингээд миний цагаан сарын чухал зүйлүүд ерөнхийдөө дуусаж байгаа нь тэр. Одоо ингээд бодоод үзэхнээ цагаан сар гэдэг маань их гайхамшигтай баяр юм. Цагаан сар гэхээр хүмүүс их олон зүйлээр тайлбарлаж болно. Жишээ нь: Өвөг дээдсийн минь төрт ёсны хамгийн том баяр гэх. Нөгөө хэд нь өвлийг өнөтэй давсны баяр л гэнэ. Үлдсэн хэд нь Цагаан идээний баяр гээд л дурдаад байвал их л олон тодорхойлолт хэлж болох. Өдийг хүртэл тэмдэглэж ирсэн цагаан сарын баяраа би ойлгохдоо хэдий их зүйл бэлдэн хөлс хүчээ гарган тэмцэж нийгмийн ямарч түвшинд хир хирэндээ бэлддэг энэ баяр маань идэж уух наргиж цэнгэх бус бие биенээ хүндлэх ёсонд суралцаж, ураг төрлөө таньж, түүх судраа мэдэлцэж, ёс заншлаа дээдлэх улмаар барууны соёлоос түрч атугай ангижирч Би үнэндээ хэн бэ гэдгээ эргэцүүлэх тэр хэдэн өдрүүдийг хэлдэг юм боловуу гэж бодох юм. Сар шинэдээ сайхан шинлээрэй. Хэхэ өө бас энэ жил чинь Цагаан сарын Шинийн 1, 2, 3, Валентин гээд л явж өгөх шинжтэй.
No comments:
Post a Comment